Friday, November 23, 2012

Тэмдэглэл ---------- 4

Сэтгэл чилээсэн бодлууд нэмэгдэх тусам дотор буцалах мэт санагдах юм.
Сүүлийн үед дотоод сэтгэлтэйгээ зөрчилдөх нь их болоод л.. Ямар нэгэн далдын хүч хаа нэгтээ байгаад намайг тойрон эргээд байгаа мэт санагдах болов. Хар бараан зүйл их ярьвал хар бараан зүйл л өдөр бүр тохиолдох.. Сайхан инээгээд угтаж чаддаггүймаа гэхэд ядаж л элдэв муу зүйл ярьхгүй байгаасай даа.... Гэрээр л дүүрэн бүдэг бүрхэг уур амьсгал тэр нь надад таарахгүй намайг маш ихээр бухимдуулж байна. Агаар таарахгүй орчин байхад агаар таарахгүй нэгэн бас байх юм. Сонирхолтой...
 Арван долоохон настай жаахан охины аргыг олчих ухаангүй хүмүүсийг би яалтай ч билээ дээ..
Хаа очиж жаахан охин нь сэтгэлийн гал сайтай юм , тэрнээс бол бас л нэг гомдлын аяс гэрээр дүүрэн хөврөх байх даа.. Тавхан настай хүү маань харамч гэдэг үг сурчихсан байх юм, бас тэрнийхээ утгыг сайн ойлгохгүй байгаа бололтой... Тэгж байгаад мартана гэж найдахаас өөр сонголт алга даа....
Яг энэ өдрүүдэд ээжийгээ маш ихээр санаж байна. Дотоод сэтгэлийн чанар сайтай сэтгэлийн толиотой ээжийн минь тэр сайхан дулаан уур амьсгал ямар ихээр үгүйлэгдэнэм.
Ирэх  зун  ээждээ заавал очино.оо

Thursday, November 15, 2012

happy birthday to myself

Оргилсон залуу насны оройд нь би гарчихлаа.
Өндөр оройн тэртээгээс эргэн хараад зогслоо.
Өнө холын тэртээд одсон дурсамж бүрийг дуудлаа..

   Аялгуу шиг тансаг балчир нас ..
   Амттан чихэр, ганцаардалтайгаа (өөрөө л ганцаардсан гэж бодож байгаан)
   Од шиг гялалзах охин нас ..
   Омог бардам, үзэсгэлэн гоо, орь хөвгүүдийн дурлалтайгаа...

Дөлгөөн далайн зөөлөн салхи..
Харь хэлийн түмэн олон..
Зүүдэндээ ч бодож яваагүй нүүдлийн шувуу шиг амьдрал..
Дасчихжээ би аль хэдийн дасчихаж..


Ганцаардсан, гуньсан, гомдсон тэр бүхэн
Сэтгэлийн хөөрөл л байж шүү дээ..
Алдаа  оноо он жилүүдийн дуртгал..

16 11 2012.  

Peace centre

Thursday, September 13, 2012

Тэмдэглэл ------3


.... Шулуухан зүрхний тольтон дээгүүр
     Шувууний сүүдэр шиг дайраад өнгөрсөн Залуу Нас минь....

Охид инээлдээд л ганган өндөр өсгийт дээрээ тогтож ядаад .. Ай хөөрхий хорин хэдхэн нас минь.
Хаа нэгтээ буланд нуугдаж үлдчихээд намайг харж байгаа болов уу , намайг тээж өнөөдөрийн энэ өдөрт хүргэсэндээ бардам суугаа болов уу..

Сэтгэл дотроо бүтээсэн өөрийнхөө зарим тохойлдох зүйлийг зүүдэлнэ..Тэр дундаас үнэхээр тааламжтай бас өөрөөсөө өөр хэнтэй ч хуваалцамгүй нэгэн тансаг зүүд бий.. Тэр зүүдний дүрүүд байнга солигдоно, Тэр зүүдээ зүүдэлсэний маргааш би гэдэг хүн чинь нялхарч өгнө дөө, Гэхдээ өөрөө өөртөө л нялхарахаас , өглөө босоод ирэхэд инээгээд үнсэх нэгэн байх биш.. хэхэ
За за дуусгаяа даа..

Thursday, August 30, 2012

Тэмдэглэл ---2

Би өөр болжээ.. Эргэлзэхийн ухаанд муугүй сурч байгаам байна. Аливаа зүйлийг хийж эхлэхээсээ өмнө л эргэлзээд эхэлчихсэн явж байх юм даа. Долоо хэмжиж нэг огтолоо гэж.. Гэхдээ л хэт их эргэлзэл нь хүний эрч хүчийг сулруулдаг бололтой ...... Ямар ч эрч хүчгүй эхэлсэн зүйлийн ард гарахад бас хэцүүхэн шүү дээ.. Миний дайчин чанар хаачихсан юм бээээээээ
Яг үнэндээ.

Sunday, August 26, 2012

Өрөөлөөс хайсан утаг учиргүй шуналдаа цэг тавьлаа.

Надад заяагаагүй бүхэнд тэгтлээ шунах нь
Намрын нууранд үлдсэн өнчин хун мэт өрөвдөлтэй байлаа.


Шунахын хэрээр сэтгэл сэдэрч бусдыг дайран давшилж.
Шулуухан хэлэхэд өөрийгөө биш бусдыг буруутгаж .
Өдөр хоногийг бухимдал гомдлоор самарч суулаа.
Эд мөнгө элдэв чимэглэл гэж бодож байна уу биш ээ..
Энэ биедээ түшиг болгож эрхэм чамтай мөр зэргэцэн зүтгэх л гэсэн юм.
Гэхдээ одоо больсоон.. чи унт чи амар бас чи дуртай үедээ ярьж бай дургүй үедээ дуугай байж болно.
Бидэнд инээд хэрэггүй . хайр халамж нь дуугүй байхаар илэрдэг
Аз жаргал нь хамт байхаар хэмжигддэг , өдөр бүр гуниг гомдлоор эхэлдэг
Хийж байгаа бүхэнээсээ таашаал авдаггүй тийм л нэг гутрамтгай
Тийм л нэг өнгөтэй энэ амьдалд мөр зэрэгцэхээр би шулуудлаа.

Нэгэн арал дээрээс бичиж байна - 1 .........

За ингээд бэлтгэл хангагдаад бичээд байж дээ.. Бэлтгэл ч биш юмаа сэтгэлзүйн хувьд бэлэн болжээ.. Олон сараар хүсэл эрмэлзлэл байхгүй мэт явлаа.. Их ч олон зүйл болоод өнгөрсөн байх юм  Миний дорд үзэж атаархаж  байсан хүн надаас лав хувь илүү байсан юм байна. Хэзээ нэгэн цагт бид найзууд байгаад гоё сайхан болох тухай хамтдаа мөрөөдөж байсансан. Гэтэл тэр завиндаа суугаад аялалдаа гараад хүссэндээ хүрээд бас ч үгүй дараагын оргил өөдөө дайрахад бэлэн болжээ. Харин би завин дээрээ хэрэн хэссээр хүссэндээ ч хүрсэнгүй өөртөө ч анхаарсангүй яг үнэнийг хэлэхэд дордсон уу гэхээс дээрдсэнгүй байж байх юмдаа. Бага идэж бага унтаж бай. Эрт босвол нэгийг сонсдог орой унтвал нэгийг үздэг гэж миний унтаж идэх амрах хэт ихдээд байна даа.
За ямартаа ч өөртөө нэлээн хэдэн зорилго тавьсан байгаа. Бусдаас буруу хайж суусанаас өөрөөсөө эхлэхээр шийдсэн. Би ч азгүй хүн юм даа.Гэвч өөрчилж чадахгүй зүйл гэж байна. Тийм болохоор гомдолж гуниж суухаар өөрөө  эхлээд зүтгэсэн нь хамгийн зөв .. Энэ бүхэнд бэршээл их байх нь тодорхой гэвч би шантрахгүй ээ. За байз өөртөө нэг гоё урам нэмэх үг олоод хэлчихмээр байх юм. Намайг салоноо нээж байхад нэг эгч надад хэлж билээ . Яасан ч битий шантраарай удаан хичээх юм бол амжилтанд хүрнэ  шүү гэж.. Үнэн үг ..


27 08 2012..

Thursday, August 23, 2012

хагалгаандаа орчихлоо маш сайн болсоон жинхэнэ ёсоор нь хөгжсөн улсад амьдарч байгааг мэдэрлээ кк 3М ийн бүх наалтуудыг биширлээ эднийх чин эмнэлэгийн наалт хүртэл хийдэгийм байна, эндэхийн эмнэлэгийн туслах ажилтнууд нь бараг л бүгд пилипнүүд байх юм , хэд хоног эмнэлийг чөлөөтэй байгаа даа
за ингээд урагшаа яваад байж дээ ..

Friday, August 17, 2012

Улс төржихгүй бол болохгүй ээ....

Хууль зүйн сайд ажлаа хүлээн авлаа

Хамгийн их сонирхдог хэрнээ сонгож чадаагүй мэргэжлийн маань шүүгч. Ямартаа ч хувь тохиол байсан уу эсвэл хясал байсаны алийг нь мэдэхгүй ч би шүүгч болж чадаагүй ..
Бас улс төр сонирхдог.. Гэхдээ аль болох эрүүл дүгнэлт хийхийг хүсдэг. Харин миний дэмжээд байдаг бас дотроо тоодог залуухан хэрнээ эрх ашигийн зөрчил багатай улс төрч яг тохирсон газартаа очжээ. Бусад нь бол надад бүгд зөрчилтэй санагдаж байна. Мэдээж тунг нь тааруулж хуваахгүй бол айхтар бялуу л даа .. Харин тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг эдэн дотор байгаа хамгийн зөв сонголт нь энэ.

За тэгээд ажилийн амжилт хүсье. Дөрвөн жил урт хугацаа нь төрийн том машины эргэлтэнд бол маш богино хугацаа даа...

Thursday, August 16, 2012

ТЭМДЭГЛЭЛ -01

Бороо.... цонхны шил даган урсах борооны дусалууд.. Яг үнэндээ би борооноос болоод ажилаасаа хоцорчихлоо.. Зарим зүйлийг байхгүй мэтээр бодож зарим зүйлийг байгаа мэтээр сэтгэж байх нь сэтгэлд таашаалтай санагдаж болох талтай..Хорвоогийн хүмүүс мөн ч олон янз байх юм даа..хэхэ нээх сүрхий юм ойлгочихсон юм шиг болох нь ээ угаасаа хүмүүс өөр өөрийн давтагдашгүй өнгө хөгтэй гэдгийг мэддэг л биз дээ.. ингэхэд мэддэг байлаа ч мэдрэх гэдэг бас агуу өөр юм аа.. Миний нэг хэлэх дуртай үг байдагийн (гараа тулгасан хүн л гараа тулгасан хүнийхээ зовлонг ойлгоно оо) гэж..  Яг үнэндээ үнэн ш дээ хүмүүс их сүрхий ухаантай болох гээд л нэг нэгнээсээ уралдаад л онол дэвшүүлээд байдаг гэтэл туршиж үзсэний дараа л тэрнийхээ боломжийг мэдэрдэг биз дээ.. нээрээ NEVER TRY NEVER GET .

17 08 2012.

posted by me

хэрвээ намайг харж байгаа бол одоо л надад хэрэгтэй байна , та хаана байдаг юм бэ .

Wednesday, August 15, 2012

Wednesday, June 27, 2012

Cheers Spain ..

Нарлаг Spain... Тэртээх өдрүүдийн гайхалтай дурсамж .. Гал Цогтой Найрсаг ард түмэн ..
Тэдний тухай бодох бүрдээ би инээмсэглэдэг... Гижиг хүрэм санаад оромгүй гэнэтийн зүггүйтэл зөвхөн Тэд л сэтгэж чадах тийм гэж хэлэхийн аргагуй сайхан дурсамжууд..

Тиймээ би Испанийг дэмжиж байна ...Тэд ялнаа.. Урагшаа....


2012  Тэд Аварга болох болно...

Monday, June 25, 2012

Уншина даа... уншина нэг л өдөр ккккк

Битгий тоо...
Иймэрхүү зүйл гарч л байдаг шүү дээ. Хамгийн гол нь иймэрхүү зүйлийг дараагийн хүн өлгөн авч ашиглаж чадахааргүй л болгох хэрэгтэй дээ... Хэт үгүйсгэсэн дор зүгээр л бодит үнэнийг маш зөвөөр гарган тавих хэрэгтэй.. Зарим тохиолдолд хэтэрхий шударга зүйл ч алдаа болон хувирч адлуулах тохиолдол байдагийг бас санаж байвал илүүдэхгүй ....
Улс төр гэдэг чин өөрөө асар бохир тоглоом шүү дээ Яагаад гэхээр эрх мэдэл дээр нь мөнгө нэмэгдэхээр юунд ч дийлдэхгүй гэсэн ухаалаг зохион байгуулалттай тэнэглэлийг бий болгодог.
Хамгийн чухал юу гээч чи яг юуг хэнд яаж ойлгуулах бэ гэдэгээ л зөв тодорхойлох хэрэгтэй ..
Тэрнээс биш ганц хан зүйлийг тоть шиг давтаад байвал юу болох бол доо....


26-06-2012

Friday, June 15, 2012

Санаж яв. 15 06 2012

Энэ өдрийг санаж яв. Мартахгүйн тулд бичиж үлдээх хэрэгтэй.
чөтгөр ав гэж..... ямар ч хөлдөлгөөн хийхгүй сандалдаа сууж байсан бол яасан гэж унах юм бэ..Гэтэл нэгэн сандалдаа нэгэн хэвээр хичнээн удаан суухийн бэ..Хүсэхгүй байна  бишээ тэвчихгүй байна, Үгүй ээ хөдөлгөөний дутагдалд орох бий гэж айсан хэрэг л дээ..

....Түншдээ шалгах боломжийг нэг л удаа олго ...  Их эрсдэл заримдаа агуу амжилд дагуулдаг..
Тэрийг яаж олж хардагийм бол.....
Чөтгөр ав гэж...

Sunday, May 20, 2012

Өөртөө зориулав.

Тас харанхуй

Friday, April 27, 2012

.....Баярлалаа ...

Зүрх түгшин утсаа чагнаж суухдаа юу гэж хэлэх бол хэмээн бодож бас өөрийгөө муу мэдээнд бэлдэж суулааа.  

Миний хүссэн зүйлүүд эхнээсээ бүтэж байна Баярлалаа ... Өндөрөөс намайг ивээж байдаг Таньдаа баярлалаа....

27 04 2012

Wednesday, April 18, 2012

Monday, March 19, 2012

Friday, March 2, 2012

Хүсэл

Зах хязгааргүй цэнхэртэх цэлийх далайн мандлыг ширтэн өнөө болоод өнгөрсөний олиггүй бүхнийг хаман эргэцүүлж зоггсон тэр түүнийг

....Хайртай шүү..

Wednesday, February 29, 2012

Friday, February 17, 2012