Friday, February 17, 2012
Тэмдэглэл 1
Яг юунаас эхэлж бичихээ сайн мэдэхгүй байгаа ч ямар нэгэн зүйл бичмээр санагдаад дотроос минь нэг зүйл хатгаад байхийм даа. Хүүхэд байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байлаа. гэхдээ сайн санахгүй байна аа тэнд яг юу бичдэг байсанаа, гэвч хамгийн сүүлд таалагдахгүй болоод л бүгдийг шатааж орхисон.
Нэгэн шинэ жил эхэлж байдаг. Жил бүрийн онцгой өдрүүдэд би нэг зүйлийг байнга боддог дараа жилийн өдийд би ямар байх бол оо гэж...
Гэтэл нөгөө өдөр дахиад ирэхэд би урьд жилийнхээ бодож байсан зүйлээ нэг бүрчлэн санахгүй зүгээр л тэгж бодож байсанаа санадаг . тийм болохоор бичиж тэмдэглэж байбал дээр юм .
заримдаа би өөртөө сэтгэл хангалуун байгаагаа мэдрэх болобч ихэнх тохиолдолд санаанд хүрэхгүй байгаа мэт санагдах..
За ямартаа ч энэ ирж буй луу жил миний хубьд хариуцлагатай жил байх нь дээ. миний хувьд ирээдүйг тодорхойлох том зүйлээр эхэлж байгаада бүүр онцгой ..
хариуг нь харна даа..
бас өдөр өдрөөр онцгой зүйлүүдийг тэмдэглэн үлдээж байх болно..
миний итгэн найдаж явдаг эсвэл дээдэлж шүтэж явдаг бүхэн намайг дэмжинэ гэдэгт би итгэж байна..
17-02 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment