Monday, December 27, 2010

Дүр

Сэтгэлд шуурсан уйтгарын шуурга
Санаагүй байтал тэгтлээ оволзоно гэж үү дээ..

Thursday, December 16, 2010

Friday, December 3, 2010

Sunday, November 21, 2010

Зүгээр л чамд зориулав...

Бороо зөөлөн шиврэхэд сэтгэлд гуниг урсдаг..
Босоод суухийн агшин төдий үнэгүй мэт санагдана..
Үүлэн чөлөөний нарыг өөр хаана ч олж харагүй нээ
Өөрөөс минь холдон олдох залуу насны дурсамж..
Хүсэл хясал хоёр нэгэн цэгт давхацад бухимдал урсдаг..
Хүлээгээд ирээгүй он жилүүд үнэтэй мэт санагдана..
Одын гэрэлд үлгэр хөгжөөн наадсан он жилүүд
Одоо бас л гунигт дурсамж болон хөвөрнө...
Шувууд ганганаад буцдаг миний нутаг
Шүлгийн мөрөнд ганхаад эгшдэг сэтгэл..
Харгуйд хөтлөх жимийн мөрөөр..
Харанхуйд тэмтчих сэтгэл хөөрхий..
Дасаад үдлэхгүй зуурдын бүхэнд дурлагч
Даана чиг засрахгүй тэр бас хөөрхий..
Нулимс хүртэл үнэ цэнэтэйг
Ижий минь дуншихдаа ухааруулсан байлтай...