Friday, March 2, 2012

....Хайртай шүү..

Үүрээр буусан хяруу
Өглөө наранд гялтагнана...
Өчнөөн жилийн тэртээx
Эгэл нэгэн намар...  

Ээж минь.. Намайг бага байхад хүмүүс миний залхууг гайхдагсан .. Хэний ч билээ дээ хамаатан садангийн  хүүхдүүдтэй харьцуулаад л тэд тийм, тэд тэгж ажил хийдэг харин чи гээд л ... Харин ээж минь хэзээ ч намайг тэгж хэлж байгаагүй бас бараг гэрийн ажил ч хийлгэдэггүй байсан юм.
Миний ээж хэзээний л хурдан хөдөлгөөнтэй хэзээ залхуурч суудаггуй нэгэн..

Уг нь би ээждээ зориулж баярын мэнд хүргэх гээд л байгаам шдэ Миний ээж ямар блог энэ тэр сонирхож энийг орж ирж унших ч биш дээ гэж бодогдох боловч таньда зориулж бичмээр байна аа ээжээ...

Цагаан цайлган сэтгэлтэй хүний амьд жишээ гэж би ээжийгээ боддог юм, Тэр ч утгаараа насандаа баймгүй хөнгөн шингэн оворгүй гээч, Хэзээ билээ нэгэн номон дээрээс сэтгэлийн толиотой хүн өтөлдөггүй гэж уншиж байсан юм, Миний ээж л яг л тийм хүн ..

Өнөөдөр охин нь таны туулсан замаар зөрөхгүй гэсэн юм шиг яг л дагаж алхаж байна даа... Гэхдээ таны туулсанаас хамаагүй өөрөөр дураараа бас дэндүү эрх танхилхан амьтан л явна даа..
Миний хүү дуу сурж ирээд надад дуулж өгөөд байгаа....
Mommy mommy I love you
You and me together ...  гээд л хөөрхөн

03 03 2012 Аралын улс Арслан хот 

No comments:

Post a Comment