Monday, March 19, 2012

...Тайвширал..




Аргадуулмаар, өрөвдүүлмээр бүүр тайвширтлаа уйлмаар..
Эмэгтэй хүний ад аашаа гаргамаар..
Нүдний өмнүүр өнгөрөх хүмүүсийн араншин..
Биеээ бодож байгаарай гэж хэн нэгнээр хэлүүлмээр ..
Битүүхэндээ атаархмаар ч үгсийг хүмүүс нэгэндээ хэлээд л ..
             Хатуу байя гэвч зүрх минь зөөлөн болохоор
            Шаналах юм..
            Хэтэрхий хүндээд байна уу даа амьдралын ачаа..
           Хэндээ ч би тунирхан гомдоллох билээ дээ..

Төгс зүйл гэж байдаггүй Харин чи зөвхөн өөрөө өөртөө л өөрийнхөө төгсийг бүтээж чадна гэж би боддог . Тийм болохоор баргын зүйлд шаналдаггүй эсэн бусын зүйлд үймэрдэггүй болгоно гэсэн бодлоор юунд ч хандахыг хүсдэг.
...... Зөв дулаан инерги ялгаруулж байвал ажил үйлсэд сайнаар нөлөөлдөг гэдэгт би бурханаас ч илүү итгэдэг. Бас хэрвээ чи хавцалын цаана гарахыг хүсэж байгаа бол сэтгэлээрээ маш өндөрт дүүлэх хэрэгтэй .. мөрддөг амьдралын дүрэм маань тун энгийн ердөө л энэ .

Аливаа зүйлийн сайн мууг нь тунгаах зөв . Гэхдээ би мууг дотроо л боддог гаргаж хэлэхийг хүсдэггүй ойлгож байхад болно гэж боддог юм.

Хэн нэгний тухай муугаар хэлэхийг ч хүсдэггүй зүгээр л шударга байхад болно гэж боддог.

Хэзээ  ч билээ уншиж байсан юм. Адгийн гэмт хэрэгтэн ч бай тэр өөрийнхөө хүмүүст жирийн л санагддаг түүнд ч гэсэн зөв байдаг..

ажилын хажуугаар учир санаа бодол сайн төвлөрөхгүй байна.

No comments:

Post a Comment