Thursday, August 30, 2012

Тэмдэглэл ---2

Би өөр болжээ.. Эргэлзэхийн ухаанд муугүй сурч байгаам байна. Аливаа зүйлийг хийж эхлэхээсээ өмнө л эргэлзээд эхэлчихсэн явж байх юм даа. Долоо хэмжиж нэг огтолоо гэж.. Гэхдээ л хэт их эргэлзэл нь хүний эрч хүчийг сулруулдаг бололтой ...... Ямар ч эрч хүчгүй эхэлсэн зүйлийн ард гарахад бас хэцүүхэн шүү дээ.. Миний дайчин чанар хаачихсан юм бээээээээ
Яг үнэндээ.

Sunday, August 26, 2012

Өрөөлөөс хайсан утаг учиргүй шуналдаа цэг тавьлаа.

Надад заяагаагүй бүхэнд тэгтлээ шунах нь
Намрын нууранд үлдсэн өнчин хун мэт өрөвдөлтэй байлаа.


Шунахын хэрээр сэтгэл сэдэрч бусдыг дайран давшилж.
Шулуухан хэлэхэд өөрийгөө биш бусдыг буруутгаж .
Өдөр хоногийг бухимдал гомдлоор самарч суулаа.
Эд мөнгө элдэв чимэглэл гэж бодож байна уу биш ээ..
Энэ биедээ түшиг болгож эрхэм чамтай мөр зэргэцэн зүтгэх л гэсэн юм.
Гэхдээ одоо больсоон.. чи унт чи амар бас чи дуртай үедээ ярьж бай дургүй үедээ дуугай байж болно.
Бидэнд инээд хэрэггүй . хайр халамж нь дуугүй байхаар илэрдэг
Аз жаргал нь хамт байхаар хэмжигддэг , өдөр бүр гуниг гомдлоор эхэлдэг
Хийж байгаа бүхэнээсээ таашаал авдаггүй тийм л нэг гутрамтгай
Тийм л нэг өнгөтэй энэ амьдалд мөр зэрэгцэхээр би шулуудлаа.

Нэгэн арал дээрээс бичиж байна - 1 .........

За ингээд бэлтгэл хангагдаад бичээд байж дээ.. Бэлтгэл ч биш юмаа сэтгэлзүйн хувьд бэлэн болжээ.. Олон сараар хүсэл эрмэлзлэл байхгүй мэт явлаа.. Их ч олон зүйл болоод өнгөрсөн байх юм  Миний дорд үзэж атаархаж  байсан хүн надаас лав хувь илүү байсан юм байна. Хэзээ нэгэн цагт бид найзууд байгаад гоё сайхан болох тухай хамтдаа мөрөөдөж байсансан. Гэтэл тэр завиндаа суугаад аялалдаа гараад хүссэндээ хүрээд бас ч үгүй дараагын оргил өөдөө дайрахад бэлэн болжээ. Харин би завин дээрээ хэрэн хэссээр хүссэндээ ч хүрсэнгүй өөртөө ч анхаарсангүй яг үнэнийг хэлэхэд дордсон уу гэхээс дээрдсэнгүй байж байх юмдаа. Бага идэж бага унтаж бай. Эрт босвол нэгийг сонсдог орой унтвал нэгийг үздэг гэж миний унтаж идэх амрах хэт ихдээд байна даа.
За ямартаа ч өөртөө нэлээн хэдэн зорилго тавьсан байгаа. Бусдаас буруу хайж суусанаас өөрөөсөө эхлэхээр шийдсэн. Би ч азгүй хүн юм даа.Гэвч өөрчилж чадахгүй зүйл гэж байна. Тийм болохоор гомдолж гуниж суухаар өөрөө  эхлээд зүтгэсэн нь хамгийн зөв .. Энэ бүхэнд бэршээл их байх нь тодорхой гэвч би шантрахгүй ээ. За байз өөртөө нэг гоё урам нэмэх үг олоод хэлчихмээр байх юм. Намайг салоноо нээж байхад нэг эгч надад хэлж билээ . Яасан ч битий шантраарай удаан хичээх юм бол амжилтанд хүрнэ  шүү гэж.. Үнэн үг ..


27 08 2012..

Thursday, August 23, 2012

хагалгаандаа орчихлоо маш сайн болсоон жинхэнэ ёсоор нь хөгжсөн улсад амьдарч байгааг мэдэрлээ кк 3М ийн бүх наалтуудыг биширлээ эднийх чин эмнэлэгийн наалт хүртэл хийдэгийм байна, эндэхийн эмнэлэгийн туслах ажилтнууд нь бараг л бүгд пилипнүүд байх юм , хэд хоног эмнэлийг чөлөөтэй байгаа даа
за ингээд урагшаа яваад байж дээ ..

Friday, August 17, 2012

Улс төржихгүй бол болохгүй ээ....

Хууль зүйн сайд ажлаа хүлээн авлаа

Хамгийн их сонирхдог хэрнээ сонгож чадаагүй мэргэжлийн маань шүүгч. Ямартаа ч хувь тохиол байсан уу эсвэл хясал байсаны алийг нь мэдэхгүй ч би шүүгч болж чадаагүй ..
Бас улс төр сонирхдог.. Гэхдээ аль болох эрүүл дүгнэлт хийхийг хүсдэг. Харин миний дэмжээд байдаг бас дотроо тоодог залуухан хэрнээ эрх ашигийн зөрчил багатай улс төрч яг тохирсон газартаа очжээ. Бусад нь бол надад бүгд зөрчилтэй санагдаж байна. Мэдээж тунг нь тааруулж хуваахгүй бол айхтар бялуу л даа .. Харин тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг эдэн дотор байгаа хамгийн зөв сонголт нь энэ.

За тэгээд ажилийн амжилт хүсье. Дөрвөн жил урт хугацаа нь төрийн том машины эргэлтэнд бол маш богино хугацаа даа...

Thursday, August 16, 2012

ТЭМДЭГЛЭЛ -01

Бороо.... цонхны шил даган урсах борооны дусалууд.. Яг үнэндээ би борооноос болоод ажилаасаа хоцорчихлоо.. Зарим зүйлийг байхгүй мэтээр бодож зарим зүйлийг байгаа мэтээр сэтгэж байх нь сэтгэлд таашаалтай санагдаж болох талтай..Хорвоогийн хүмүүс мөн ч олон янз байх юм даа..хэхэ нээх сүрхий юм ойлгочихсон юм шиг болох нь ээ угаасаа хүмүүс өөр өөрийн давтагдашгүй өнгө хөгтэй гэдгийг мэддэг л биз дээ.. ингэхэд мэддэг байлаа ч мэдрэх гэдэг бас агуу өөр юм аа.. Миний нэг хэлэх дуртай үг байдагийн (гараа тулгасан хүн л гараа тулгасан хүнийхээ зовлонг ойлгоно оо) гэж..  Яг үнэндээ үнэн ш дээ хүмүүс их сүрхий ухаантай болох гээд л нэг нэгнээсээ уралдаад л онол дэвшүүлээд байдаг гэтэл туршиж үзсэний дараа л тэрнийхээ боломжийг мэдэрдэг биз дээ.. нээрээ NEVER TRY NEVER GET .

17 08 2012.

posted by me

хэрвээ намайг харж байгаа бол одоо л надад хэрэгтэй байна , та хаана байдаг юм бэ .

Wednesday, August 15, 2012