Thursday, September 13, 2012

Тэмдэглэл ------3


.... Шулуухан зүрхний тольтон дээгүүр
     Шувууний сүүдэр шиг дайраад өнгөрсөн Залуу Нас минь....

Охид инээлдээд л ганган өндөр өсгийт дээрээ тогтож ядаад .. Ай хөөрхий хорин хэдхэн нас минь.
Хаа нэгтээ буланд нуугдаж үлдчихээд намайг харж байгаа болов уу , намайг тээж өнөөдөрийн энэ өдөрт хүргэсэндээ бардам суугаа болов уу..

Сэтгэл дотроо бүтээсэн өөрийнхөө зарим тохойлдох зүйлийг зүүдэлнэ..Тэр дундаас үнэхээр тааламжтай бас өөрөөсөө өөр хэнтэй ч хуваалцамгүй нэгэн тансаг зүүд бий.. Тэр зүүдний дүрүүд байнга солигдоно, Тэр зүүдээ зүүдэлсэний маргааш би гэдэг хүн чинь нялхарч өгнө дөө, Гэхдээ өөрөө өөртөө л нялхарахаас , өглөө босоод ирэхэд инээгээд үнсэх нэгэн байх биш.. хэхэ
За за дуусгаяа даа..