Saturday, May 30, 2009

Төгөлдөр хуурч

Өглөө бүр чихэнд нөгөө л танил аялгуу
Орноос минь намайг татан босгоно
Цонхон тийшээ нойрмогхон алхаж очоод
Цоглогхон тэр аялгуунд би уусдагсан
Тэр хэзээ ч гуниг тоглодоггуй юм
Тийм гэхийн аргагуй нэг л сайхан уянгийг
Түүнээс би дандаа мэдэрч шинэ өглөөг угтдаг юм
Гэнэт би заримдаа түүнийг хармаар санагдана
Гэхдээ тэгэсгээд түүнийг тоглож дуусахад мартчихдаг юм
Уран цагаан хуруунууд нь хууран товчлуурт бүжихийг
Ухаан сэтгэл хоёроороо уусан тоглох түүнийг
Сэтгэлдээн би төсөөлөн инээмсэглээд
Сайхан өглөөг олон ч угтсан даа
Урт урт өдрууд ар араасаа цуварч
Унтах нойроо гээсэн мэт их хотийн шуугиант амьдралд
Бие сэтгэл минь чилээрхэн ядардаг ч
Бишрэм тэр аялгуунд сэтгэлээн би сэргээж
Битүүхэндээ өглөө бүхэнд яардагсан
Сонсохгуй босноо гэж хэзэ ч бодож байсангүй
Сонсох бүрдээ хэзээ ч уйдаж байсангүй ээ
Гэтэл энэ өглөө нэг л хоосон нэлээн ч унтчихжээ би
Намайг хөглөдөг аялгуу минь сонсогдохгүй байхын
Усанд орж нойроо сэргээлээ
Ундаа уух гээд ширээний ард суулаа
Юм бүхэн хов хоосон мэт
Ямарч сонин өглөөв дээ өнөөдөр чинь
Байн байн сэтгэл минь нэгийг хүлээгээд л
Сэм сэмхэн чих тавин чагнаад л
Хэлэхийн аргагүй хоосон ч юм шиг энэ өглөө
Хэн нэгэнийг харуулдан хүлээсээр гэрээсээ би гарлаа
Ажил амьдралийн тойрогт урсгал минь намайг бучэж
Аль хэдийнээ үд болчихсон байлаа
Яг л эхэлсэн шигээ нэг л хоосон энэ өдөр
Ямар нэгэн зүйлийг сэтгэл минь нэхээд л байх шиг
Яруухан тэр аялгууг өглөө бүр сонсоод
Ямар их таашаал авдаг байснаа би тэгэхэд л ухаарлаа
Орой ч болж ажил маань тарлаа
Ол ий хөлд шуугин орсоор гэрээдээ би зүглэлээ
Нэг л яaрамгуйхэн гэрээдээ би алхаж явахдаа
Гэнэтхэн тэр байрний хажуугаар гарч яваад
Гадаа гаргаад тавьчихсан төгөлдөр хуур харав
Зүрх хүчтэй цохилоод өөрийн эрхгүй тийшээ харан саатлаа
Эзнийг нь нудээрээ бас сэтгэлээрээ хайлаа
Эргэцүүлж учирийг нь олох гэж ухаан минь чармайлаа
Төгөлдөр хуур тавьсан орцний харалдаа
Шулуухан хар үсээ задгайлан орхисон
Жинсэн өмд мактай бас гартаа цамц барьсан
Арав гаран насны охин зогсож байлаа
Сэтгэл минь надаас түрүүлээд тэр зүгрүү явчихсан болохоор
Шуудхан чиглээд тийшээ алхан очлоо
Бодол болон зогсох жаахан охинийг хараад
Зүрх минь хүчтэй цохилж муyг бодлоо
Уучилаарай.. чи энэний эзэнийг танихгүй биз гэж
Үнэхээр гоё тоглодог байсан юм.. гэж яаран нэмж хэллээ
Охин надруу хөөрхөн хараад инээмсэглэн

Танинаа би гэж хэлээд дуугай болсоноо
Энэ миний эгч минь байгаам аа
Энэ өдрөөс хойш тоглож чадахгуй байхаа
Эгчийн минь өвчин хүндрээд манайхан гэрээрээ
Эндээс нууж америк явж хагалгаанд орох гэж байгаам гэлээ
Өөрийн эрхгүй сэтгэл минь харанхуйлж
Өнчин нулимс хацрыг минь дагаад бөмбөрлөө

Буруу харж нулимсаа нэг арчихаад эргэтэл
Бие нь нэлээн хүнд байгаа бололтой зовнингуй царайтай ч
Гэгээн их хүсэл харцанд нь гэрэлтсэн миний үеийн бүсгүй
Ээжээрээ түшүүлэн гарч ирж байгаа харагдлаа
Дүү охин нь урьдаас инээмсэглэн тосож
Танихгүй энэ эгч таны аялгуунд дуртай гэнээ
Тэгээд надаас танийг асууж байнаа гэж хэллээ
Сэтгэл мимь үймрэн дотор минь давчдавч
Санаагаа нүүрэндээ нуух л гэж инээмсэглээд
Сайхан тоглодог шүү чи би үргэлж сонсдог юмаа
Сайн сайхнийг чамд хүсье хурдан эдгээрэй гэхчихээд
Шалавхан тэндээс холдон одлоо
Бүгдийг би мэдэхийг хүсээгүй юмаа тэгэхэд
Бушуухан эдгээсэй л гэж дотроо залбирч байсан юм
Сайнтай муутай хүний орчлонд
Саар нь үлдээд сайн нь явчихдаг ч юмуу
Дэлхийн хавтгай даахгүй ч юм шиг
Дэндүү бачуухан амьдрал юм даа
Хүслийн зоргоор амьдарч үл болох
Хүмүүн заяаны тавиланг яалтай ч билээ би
Дахин би тэр аялгуугаа сонсоогуй юмаа
Дараахан нь тэнд өөр айл орчихсон байсан
Одоо хүртэл сэтгэлээс минь гардаггүй
Олоон өдрүүдэд бодлын минь мухарт оршин байдаг юм
Хөөрхий тэр бүсгүй хаа нэгтээ хөгжимөө тоглоод сууж байгаа гэж
Сэтгэлдээ би төсөөлөн бодоод сэмхэн нэг санаа алдчихдаг юм

1 comment:

  1. Надад бас мартаж чаддаггүй нэг хүн байдаг юм. Тээр жил гэмтэлийн эмнэлэгт хэвтэж байхдаа тэргэнцэр суудаг нэгэн охинтой сүрхий найзлаж билээ. Би тэргийг нь түрээд л эмнэлгийн хонгилоор гүйгээд байдаг байсан. Бид хоёр салхинд гарангаа элдвийг ярилцана. Яг юу ярьдаг байснаа мартжээ. Оюун хэн гэдэг билээ дээ. Их хөөрхөн охин байсансан. Одоо тэрнийг хаана юу хийж явдаг бол гэж их боддог юм.

    ReplyDelete