Sunday, August 26, 2012

Өрөөлөөс хайсан утаг учиргүй шуналдаа цэг тавьлаа.

Надад заяагаагүй бүхэнд тэгтлээ шунах нь
Намрын нууранд үлдсэн өнчин хун мэт өрөвдөлтэй байлаа.


Шунахын хэрээр сэтгэл сэдэрч бусдыг дайран давшилж.
Шулуухан хэлэхэд өөрийгөө биш бусдыг буруутгаж .
Өдөр хоногийг бухимдал гомдлоор самарч суулаа.
Эд мөнгө элдэв чимэглэл гэж бодож байна уу биш ээ..
Энэ биедээ түшиг болгож эрхэм чамтай мөр зэргэцэн зүтгэх л гэсэн юм.
Гэхдээ одоо больсоон.. чи унт чи амар бас чи дуртай үедээ ярьж бай дургүй үедээ дуугай байж болно.
Бидэнд инээд хэрэггүй . хайр халамж нь дуугүй байхаар илэрдэг
Аз жаргал нь хамт байхаар хэмжигддэг , өдөр бүр гуниг гомдлоор эхэлдэг
Хийж байгаа бүхэнээсээ таашаал авдаггүй тийм л нэг гутрамтгай
Тийм л нэг өнгөтэй энэ амьдалд мөр зэрэгцэхээр би шулуудлаа.

No comments:

Post a Comment