Friday, February 17, 2012
Sally....
хэзээ Анх харсанаа санахгүй байгаа ч тэр миний анхааралыг татдаг юм
Насны хувьд нэлээн явчихсан гэж хэлж болохоор боловч түүнийг би хөгшин гэж хэлж зүрхлэxгүй учир нь тэр их аятайхан гадаад төрхтэй.
Түүнийг бас ямар нэгэн хүнд эмчилгээнээс гарч ирсэн болов уу гэж би таамагладаг . Яагаад гэхээр анх тааралдсанаасаа хойш түүний төрх аажмаар өөрчлөгдөөд байгааг би анзаарсан,
Тэр нэг зүйл яричихаад араас нь заавал инээнэ Тийм чангаар биш ч гэлээ нэг тийм сөөндүү хэрнээ дулааханаар инээх нь сэтгэлд их дотно. Тэрийг нь хуурамч болгож харах гээд чадахгүй байгааг бодоход тэр үнэнээсээ инээдэг бололтой.
Тэр бид 2 олон зүйлийг ярилцана.. тэр яриа болгонийхоо эцэст заавал инээдэг юм.
Өчигдөр яг миний хайж байсанийг тэр хэлсэн юм
Must have to try! Never try never get ...... This is my philosophy !
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment