Friday, November 23, 2012

Тэмдэглэл ---------- 4

Сэтгэл чилээсэн бодлууд нэмэгдэх тусам дотор буцалах мэт санагдах юм.
Сүүлийн үед дотоод сэтгэлтэйгээ зөрчилдөх нь их болоод л.. Ямар нэгэн далдын хүч хаа нэгтээ байгаад намайг тойрон эргээд байгаа мэт санагдах болов. Хар бараан зүйл их ярьвал хар бараан зүйл л өдөр бүр тохиолдох.. Сайхан инээгээд угтаж чаддаггүймаа гэхэд ядаж л элдэв муу зүйл ярьхгүй байгаасай даа.... Гэрээр л дүүрэн бүдэг бүрхэг уур амьсгал тэр нь надад таарахгүй намайг маш ихээр бухимдуулж байна. Агаар таарахгүй орчин байхад агаар таарахгүй нэгэн бас байх юм. Сонирхолтой...
 Арван долоохон настай жаахан охины аргыг олчих ухаангүй хүмүүсийг би яалтай ч билээ дээ..
Хаа очиж жаахан охин нь сэтгэлийн гал сайтай юм , тэрнээс бол бас л нэг гомдлын аяс гэрээр дүүрэн хөврөх байх даа.. Тавхан настай хүү маань харамч гэдэг үг сурчихсан байх юм, бас тэрнийхээ утгыг сайн ойлгохгүй байгаа бололтой... Тэгж байгаад мартана гэж найдахаас өөр сонголт алга даа....
Яг энэ өдрүүдэд ээжийгээ маш ихээр санаж байна. Дотоод сэтгэлийн чанар сайтай сэтгэлийн толиотой ээжийн минь тэр сайхан дулаан уур амьсгал ямар ихээр үгүйлэгдэнэм.
Ирэх  зун  ээждээ заавал очино.оо

No comments:

Post a Comment