Тас харанхуй
Гүн шөнө
Танхил гоо зүс
Тэнд бас энд..
Бийр бэx дэвтэр
Бичгийн ширээнээ хөглөрнө..
Эзэн нь ирээгүй удсан өрөө
Энэнээс өөр ямар байх юм..
Яруу тансаг хэлээр
Яруу найраг хэлхэх эрхгүй
Ядуу тарчигхан ухаанд
Ямархан шалтаг байх билээ дээ..
Үхэл, зүхэл, үглэл, ишлэл хэлхэгсэд
Үнэн худал, хайр дурлал, нар сар, мөнх тэнгэр
Бүсгүйн гоо зүс, бороо хийгээд цас...
Хүссэнээ хэлхчихээд Яруу найраг гэх нь
Ядуухан болоод уйтгартай......
No comments:
Post a Comment