Wednesday, August 15, 2012

Надад мөрөөдөл бий..





Надад мөрөөдөл бий.. хэн нэгэнд  хэлж боломгүй нууцаас эхлүүлээд өдөр тутмын амьдралд тохиолдох энгийн мөрөөдлүүд ч бий. Заримдаа би хэдэн цагаар ч хамаагүй мөрөөдөн бодох дуртай. Ихэнхдээ ажилдаа ирж очих замын тэр хэсэгхэн хугацаа л надад олддог. 
Санаж бодох зүйлгүйгээр амьдарч үзэхиймсан гэж ямар ихээр мөрөөдөж байна аа, чөтгөр ав.. Хэн нэгэний халамжинд бөмбөрч үзэхиймсан. Ухаан орсон тэр үеэсээ л эхлэн хүн бүрийн аргыг олж өөрийнхөө орон зайг олох гэж ядаж явсан бага нас өсвөр нас минь.. Би тэнгэрт залбирч мөргөн гуйдаг юм. Яагаад гэхээр би хэзээ ч өвөөгөө санаддаггүй юм , Намайг жаахан байхад өнгөрчихсөн болохоор тэр л дээ.  эмээ маань надад өвөө чинь чамайг өвөртөө хийгээд хонины хашаан дундуур явж унтуулдаг байсан юм . чамайг миний охин л юм дуулгах хүн болно доо гэж хэлдэг байсан даа гээд л ярьдаг байж билээ.. Сүүлд эмээ маань бие нь тааруу хэвтэрт байхдаа надад өвөө чинь эрт өнгөрсөн чи бид 2 азгүй хүмүүсээ гэж хэлж байсан одоо ч мартдаггүй юм. Тэр үед эмээд үлдсэн хэдэн мал өсөөд ах дүү нар хоорондоо булаалдаж байсан үе лдээ хөөрхий эмээ маань надад хэдэн юм оногдуулчих гээд л хэрэндээ л зовж байсан даа хөөрхий..
Өөрөө хэвтэрт хүний гарт байгаа хүн яаж ч эрх мэдэлтэй байх билээ дээ.. Намайг ингээд ярихаар хүмүүс нэг их л зовж өсөж дээ гэж бодож байх даа, тийм биш шүү би өлсөж даарч элдэв болж үзээгүй л дээ, Гэвч би сэтгэлдээ шархтай өссөн юм даа.. Одоо ч гэсэн би хатуу төрхийнхөө цаана нуугдсан өрөвдөлтэй амьтан байхгүй юу.. Хэдэн жилийн өмнө нэгэн танил маань намайг чи бол үнэхээр дайчин эмэгтэй энд байгаа олон баагийнууд чиний хаа ч хүрэхгүй шүү гэснийг заримдаа их бодноо аминдаа өөрийгөө л олж харах гэж ядаж байгаа юм шиг байгаам.. За за жаахан залхуу хүрчихлээ.. Огцом дэвэрч ирсэн сэтгэл буцаад тайван болчихлоо.. Энэ л миний хамгийн том дутагдал юм даа амархан уйддаг бас урсгалаараа явах дуртай...

2 comments: