Thursday, October 6, 2011

Бороотой өдрүүд гуниг авчираад байх юм...


Ойрд туйлын уйтгартай өдрүүд үргэлжилж байна даа, Ямар ч зүйлийг өөрийгөө хийх чадвартай гэж боддог байсан маань яасан их төөрөгдөл байгаа бэ , эсвэл энэ зүгээр л цаг хугацааны хатуурхал уу гэдгийг бас ялгаж чадахгүй л сууна, Заримдаа уур хүрээд бурханыг загнах юм, хэхэ,
Яахаараа мөрөөрөө зүтгэж байгаа надад ингэж хатуурхаад бгам гээд л хэхэ..
Гэтэл би чинь өөрөө нөгөө загнаад байгаа бурхандаа зориулж юу хийсэн билээ дээ..
За за ер нь бол өөртөө их итгэхийн талаар л бичих гэж байсийм , Үнэндээ бол боловсрол гээч хүнд ямар их хэрэгтэйг яг иймэрхүү нийгэмд амьдарч байгаагаа гэнэт мэдэрсэнийх л дээ,
Би ч бас хөөрхий боловсролгүй хүн биш л дээ. Улсынхаа их сургуулийг нэгэн цагт од болж байсан эдийн засагч нягтлан мэргэжлээр төгссөн хүн шдэ . Бас ч үгүй ганц хоёр гадаад хэлтэй, гадаадад сүүлийн арван жил суучихсан, нэлээн хэдэн орноор тэнэчихсэн , үнэндээ бол өөрийгөө юм үзэж нүд тайлсан гэж боддог их амьтан байхгүй юу даа,
Ийм мундагт чинь бас дийлэхгүй зүйл гарч ирчихээд яахаа мэдэхгүй ингээд бичээд сууж байхиймаа, байхийм.
Ирээдүйг хардаг ч болоосой тэгүүл ганц хан юм харчихаад ирэхиймсан..
За ямарч байсан нэг иймэрхүү асуудлаар дүүрэн сууж байна даа, Хэзээ нэгэн өдөр дийлэхгүй байсаныха ард гарчихаад энийгээ уншихдаа муухан мушийгаад сууж ч байхийм бил үү хэн мэдлээ дээ.. гэж.....

07 10 2011

Бороон дуслууд шилэн дээгүүр дураараа наадна,
Бодол гуниг хоёртоо би дарагдан жолоогоо тас атгаастай..
Тэнгэр шиг бай гэж хэн нэгэний хэлсэн санаанд ороход..
Тэгвэл би бороотой тэнгэр шиг байна даа одоо.....

1 comment: