Оргилсон залуу насны оройд нь би гарчихлаа.
Өндөр оройн тэртээгээс эргэн хараад зогслоо.
Өнө холын тэртээд одсон дурсамж бүрийг дуудлаа..
Аялгуу шиг тансаг балчир нас ..
Амттан чихэр, ганцаардалтайгаа (өөрөө л ганцаардсан гэж бодож байгаан)
Од шиг гялалзах охин нас ..
Омог бардам, үзэсгэлэн гоо, орь хөвгүүдийн дурлалтайгаа...
Дөлгөөн далайн зөөлөн салхи..
Харь хэлийн түмэн олон..
Зүүдэндээ ч бодож яваагүй нүүдлийн шувуу шиг амьдрал..
Дасчихжээ би аль хэдийн дасчихаж..
Ганцаардсан, гуньсан, гомдсон тэр бүхэн
Сэтгэлийн хөөрөл л байж шүү дээ..
Алдаа оноо он жилүүдийн дуртгал..
16 11 2012.
Peace centre

No comments:
Post a Comment