Thursday, December 16, 2010
Бухимдал..
Монгол хүний үнэ цэнэ гээч ер нь ямархан шалгуураар тогтоогдож хэрхэн үнэлэгддэг юм бол....
Өнөөгийн бидний уншиж байгаа сонин сэтгүүл элдэв цахим хуудас бүгд л нэг тийм хар бараандуу өнгийг дагуулан хүний сэтгэлийн гэгээг хөндөх нь тун ховор байх юм. Эсвэл бүгдээрээ тийм шүүмжлэх хоббитой , бүүр цаашилбал бусдын бурууг олж хараад байдаг тийм сайхан хүмүүс болчихсон юм болов уу. Сайн зүйл байна аа байна . Гэхдээ тэр сайн зүйл дотор бас л хар мөртүүд гүйгээд л байх юм, Бусад хүмүүсийг бүүр тухайлбал өөр үндэстнүүдийг харж байхад нэг л тийм гэнэн ч юм шиг эсвэл хэтэрхий яршиг төвөгтэй мэт санагддаг. Энэ нь тэд тийм байгаад биш зүгээр л тэдний сэтгэхүй тийм гэгээхэн байгаад л юм байна. Мэдээж хүний сэтгэлд хүрсэн нийтлэл бичнэ гэдэг маш том асуудал. Мэргэжил мэдлэг туршлага гээд олон талын цогц бүрдэл байх нь тодорхой. Гэвч тэр нийтлэл бичигчийн маань хэрэглэх ганц нэгхэн үг л бүх сайхан нийтлэлийг нь харуулчих нь бас харамсмаар..
Сургуультай амьтадыг олон дахин зааж байж бас маш их цаг зарцуулж байж бий болгодог
Бас нөгөөтэйгээр Мянган удаа давтвал худал зүйл ч үнэн мэт санагддаг.
Хэн нэгэн алдарт удирдагч Ард түмэн бол цагаан цаас түүн дээр юу ч бичиж болноо гэсэн байдаг санагдана..
Тэгэхээр эрхэм нийтлэл ч их бичгийн хүмүүс минь үг үзэгээрээ нийтэд ил байдаг та бүхэн үр хойчийнхоо сэтгэлд гэнэн цагаахан гэгээн үрийг суулгаж эхэлбэл ямархан санагдаж байна.
Хөгжил нь хэтдээ хүрчихсэн, хүмүүсийнх нь сэтгэхүй нь нийгэмшчихсэн улс орнуудын сэтгүүл зүйг дуурайн дэвэх хэрэг бидэнд ердөө алга .
Яг үнэндээ юу хэлэх гэсэн бэ гэхээр эх орноо хайрладаг л бол ард түмнийхээ сэтгэхүйг хайрлах хэрэгтэй бус уу ..
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment