Monday, July 22, 2013

Хашгираан....

Ямар аймаар одрууд ургэлжилж байна. аа.  Бурханд үнэхээр гомдож байна. Яалаа гэж надад ингэж хатуурхаж байгаам бэ.

ээждээ эх нутагтаа ч очиж болдоггуй яачихсан хорвоо гээч нь энэ бэ ...

Monday, April 29, 2013

Юу хүсэж буйгаа мэдддэг хүн зорьсондоо хүрч чаддаг.

Юу хүсэж буйгаа мэдддэг хүн зорьсондоо хүрч чаддаг. Мөрөөдөл бол зорилгын хөдөлгүүр.
Тиймээ,  би юу хүсэж буйгаа мэдэж байгаа тул түүндээ хүрэхийн тулд бүх боломжоороо зүтгэх болно. Надад хэмжээтэй хугацаа байгаа. Энэ хугацаанд л би бүгдийг амжуулах ёстой. Энэ бол надад олдож буй маш том боломж мэдээж үүнийг би хүлээж байсан гэдэгтээ итгэлтэй байгаа.
За ингээд урагшаа бас амжилт бүсгүй минь , Тэр нэгэн өдөр зорьсондоо хүрчихээд яг ингээд бичиж сууж байх болно, Би хэзээ ч бууж өгөхгүй. Надад ухрах зам үгүй..

Арслан Хот..

30 04 2013

Tuesday, April 9, 2013

09 04 2013

Үгээр ч хэлэхийн аргагүй хүнд өдрүүд ар араасаа үргэлжилж байна даа. Төрөлхийн тэмцэгч зантай болоод ч тэр үү сэтгэл санаа бол өөдрөг.
Харин асуудлаас яаж гарах бэ гээд л түмэн зүйл бодож сууна, За даа түмэн ч гэж дээ боломжтой нь тодорхой 2 зам л сонгочихоод сууж байна. Нэг нь жаахан удаандуу боловч зөв арга
Харин нөгөөх нь хорхой хүргэм үр дүнтэй байж болох ба бас тэгээд асар хурдан гээч. Гэвч эрсдэл нь өндөр . Гэхдээ би ийм замаар явах дуртай.. Амжилтанд хүрнэ гэдэгтээ ч итгэлтэй байна. Мэдээж надад ийм зүйл тохиолдох гээд л би ийм замаар явж байсан нь тодорхой. Гэхдээ нэг зүйлийг нэмж хэлэхэд би гэдэг хүн чинь цагаа тулахаар өөртөө ямар итгэлгүй юм бэ. бас шийдвэрлэх мөчид шийдвэр гаргахдаа ёстой нэг шийрэгнүүр юм байна. Бас тэгээд шал дэмий тохиолдолд нээх айхтар шийд гаргана гээч...

за за нэг иймэрхүү намайг урам хайрлаад дэмжих хүн олдоосой ..
Уг нь урам хайрлаад дэмжээд өгвөл цааш явмаар ч юм шиг санагдах юм даа

Friday, March 22, 2013

Үглэл

Гуравдугаар сарын бороо шиг ..
Гуниг тайлсан хавар ирлээ..
   Сэмэрч үлдсэн нутагаан шувууд зориод
   Сэтгэлийн хүлээсэнд хэнзхэн цэцэгс нялхарна..

Намайг далласан хайрын зөөлөн салхин шивнээ
Намартаа буцсан амрагт минь хүрээсэй..
Нартыг умартсан шөнийн жаргал бүрт
Намайг чи  уучлан энхрийлснээ битий мартаарай..


 Бороо Бороо зөөлөн бороо ..
 Зүггүй насны жаргалын бороо..

Monday, February 4, 2013

05 02 2013

Гуниг .. дахиад гуниг ...
Хөнгөхөөн зөөлхөн санаа алдахад сэтгэл тэнийх
Холын гунигт бодлууд зүрх чимхлэх..
Хөрвүүлж буй ном маань ширээн дээр хэвтэнэ..
Хэзээ дуусахыг нь бурхан л мэдэх байх даа..
..

Friday, November 23, 2012

Тэмдэглэл ---------- 4

Сэтгэл чилээсэн бодлууд нэмэгдэх тусам дотор буцалах мэт санагдах юм.
Сүүлийн үед дотоод сэтгэлтэйгээ зөрчилдөх нь их болоод л.. Ямар нэгэн далдын хүч хаа нэгтээ байгаад намайг тойрон эргээд байгаа мэт санагдах болов. Хар бараан зүйл их ярьвал хар бараан зүйл л өдөр бүр тохиолдох.. Сайхан инээгээд угтаж чаддаггүймаа гэхэд ядаж л элдэв муу зүйл ярьхгүй байгаасай даа.... Гэрээр л дүүрэн бүдэг бүрхэг уур амьсгал тэр нь надад таарахгүй намайг маш ихээр бухимдуулж байна. Агаар таарахгүй орчин байхад агаар таарахгүй нэгэн бас байх юм. Сонирхолтой...
 Арван долоохон настай жаахан охины аргыг олчих ухаангүй хүмүүсийг би яалтай ч билээ дээ..
Хаа очиж жаахан охин нь сэтгэлийн гал сайтай юм , тэрнээс бол бас л нэг гомдлын аяс гэрээр дүүрэн хөврөх байх даа.. Тавхан настай хүү маань харамч гэдэг үг сурчихсан байх юм, бас тэрнийхээ утгыг сайн ойлгохгүй байгаа бололтой... Тэгж байгаад мартана гэж найдахаас өөр сонголт алга даа....
Яг энэ өдрүүдэд ээжийгээ маш ихээр санаж байна. Дотоод сэтгэлийн чанар сайтай сэтгэлийн толиотой ээжийн минь тэр сайхан дулаан уур амьсгал ямар ихээр үгүйлэгдэнэм.
Ирэх  зун  ээждээ заавал очино.оо

Thursday, November 15, 2012

happy birthday to myself

Оргилсон залуу насны оройд нь би гарчихлаа.
Өндөр оройн тэртээгээс эргэн хараад зогслоо.
Өнө холын тэртээд одсон дурсамж бүрийг дуудлаа..

   Аялгуу шиг тансаг балчир нас ..
   Амттан чихэр, ганцаардалтайгаа (өөрөө л ганцаардсан гэж бодож байгаан)
   Од шиг гялалзах охин нас ..
   Омог бардам, үзэсгэлэн гоо, орь хөвгүүдийн дурлалтайгаа...

Дөлгөөн далайн зөөлөн салхи..
Харь хэлийн түмэн олон..
Зүүдэндээ ч бодож яваагүй нүүдлийн шувуу шиг амьдрал..
Дасчихжээ би аль хэдийн дасчихаж..


Ганцаардсан, гуньсан, гомдсон тэр бүхэн
Сэтгэлийн хөөрөл л байж шүү дээ..
Алдаа  оноо он жилүүдийн дуртгал..

16 11 2012.  

Peace centre